Яагаад сэтгэл судлалын шинжлэх ухаантай амьдралаа холбох болсон бэ?

Анх оюутан болохлоор нийгмийн ухааны хичээлээр шалгалт өгөөд сэтгэл судлалын анги байхаар нь сонгож орж ирсэн. Тэр үед сэтгэл судлалын шинжлэх ухааны талаар нийгэм тэр даяараа хүлээлттэй байсан үе. Надад энэ талаар мэдлэг зорилго гээд байхаар юм байгаагүй.

Таньд ихэвчлэн хүмүүс ямар асуудлаар хандаж байна вэ?

Оюутнууд илүү их ханддаг. Өдөр тутам тохиолддог ч өөрөө шийдвэрлэж чадахгүй байгаа асуудалаа мэргэжилийн сэтгэл судлаачаас асууж зөвлөгөө авах нь дээр гэдгийг ойлгодог болсон. Оюутнууд ихэвчлэн амжилттай суралцаж чадахгүй байгаа, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурсан, үерхэл нөхөрлөлийн харилцаа муудсан тохиолдолд зөвлөгөө авдаг. Хоёрдугаарт гэр бүлийн асуудалтай хүмүүс ханддаг. Гэр бүлийн гишүүдтэйгээ ойлголцохгүй байх, салалттай холбоотой стресс зэрэг асуудал илүү их байна. Эрэгтэй хүн тэр бүр зөвлөгөө авах гэж ханддаггүй. Эндээс эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн онцлог харагддаг.

Сэтгэл судлалын мэргэжил дэлхийд хамгийн эрэлттэй мэргэжлийн наймдугаарт жагссан. Харин Монголд ямар түвшинд байна вэ?

Монголд 1990-д оноос сэтгэл судлал гэдэг ойлголт гарч ирсэн. МУИС-д хамгийн анх сэтгэл судлалын танхим 1992 онд байгуулагдаад өдгөө 20-н жил болсон байна. Энэ хугацаанд сэтгэл судлалд хандах нийгэм хүмүүсийн хандлагад их дэвшил гарсан. Энэ талаар дутагдалтай тал нь хуулиндаа албан байгууллага бүр сэтгэл зүйчтэй байх ёстой гэсэн орон тоо байдаггүй. Тийм болохоор энэ чиглэлийн хүмүүс мэргэжлээрээ ажиллах нь бага. Сүүлийн үед зарим албан байгуулага, эмнэлэг, цагдаагын газар сэтгэл зүйчтэй болох нь чухал гэж үзээд дотоод дүрмэндээ оруулсан тохиолдол бий. Цагдаагийн байгууллага 2006 оноос хойш сэтгэл зүйчдийн орон тоо батлагдаж олон сэтгэл зүйчид ажиллаж байна.

Сэтгэл судлаач хүн стрессээ яаж тайлдаг вэ?

Энэ бол харьцангуй ойлголт л доо. Сэтгэл судлаач өөрөө хүн. Хүнд байдаг бүх л сэтгэл гутрал, гуниг хямрал тохиолдоно. Харин энэ бүхнийг илүү тайвнаар олон талаас нь харах чадвар сэтгэл судлаачдад байдаг. Суралцаж байгаад хаясан оюутан ч хямралд өртөх нь илүү бага. Захаас нь тэр зүйлийг мэдэж байгаа нь ололттой тал.

Сэтгэл судлаач хүн өөрөө сэтгэл судлаачаас зөвөлгөө авдаг уу?

Сэтгэл судлаачдын дунд янз бүрийн түүх байдаг. Эмэгтэй сэтгэл судлаач Хорни өөртөө тохиолдсон янз бүрийн асуудлыг өөр сэтгэл судлаачид хандан шийдвэрлүүлдэг тохиолдол байсан. Хүн өөртөө байгаа хамгийн нандин, хамгийн муу зүйлийг олж хардаггүй. Өөр хүний нүдээр харвал ямар байх вэ гэдгийг бодох ёстой.

Зөвөлгөө авахдаа гаргадаг хүмүүсийн нийтлэг алдааны талаар?

Монголчууд нэг л удаа зөвлөгөө аваад болно гэж ташаа боддог. Үйл явц нь эхний удаа ямар байна, дараагын удаа яаж өөрчлөгдсөн, үр дүн нь ямар гарсаныг нь харах ёстой. Хүмүүс нэг л удаа зөвлөгөө аваад үр дүн гарахгүй байна гээд орхидог. Асуудал хэд хэдэн уулзалтын дараа шийдэгдэнэ.

Хичнээн хичээсэн ч тусалж чаддаггүй үйлчлүүлэгч байдаг уу?

Чиглэл чиглэлээрээ өөр өөр. Сэтгэц мэдрэлийн өвчтэй хүмүүсийн асуудлыг шийдэж чадахгүй. Нийгмийн сэтгэл судлаач нар нийгмээс урган гарсан асуудалд л зөвөлгөө өгдөг. Мэдэрлийн буюу дотроосоо өвчтэй хүмүүст оношлогоо өгөөд дахиад холбогдох чиглэллийн эмч рүү явуулж оншлуулах тохиолдол байдаг. Архинд донтсон хүнд хичнээн зөвөлгөө өгөөд ч тэр хүн хүлээн авдаггүй. Тийм учраас наркологийн төвд хандаж оношлогоо зөвөлгөө авна.

Нийгмийн сөрөг сэтгэлгээг өөрчлөхийн тулд ямар арга хэмжээ авч болох вэ?

Ерөнхий зөвөлгөөний сургалт явуулж болно. Өөртөө тохиолдсон асуудалд тайван хандаж олон талаас нь харж чадвал зөв шийдэж болно. Оюутнуудад ч гэсэн сэтгэл судлалын үндэс хичээл орж байгаа. Сэтгэл судлал үзсэн оюутан үзээгүй оюутаны хооронд маш их ялгаатай. Ямар нэгэн үйл явцын дараа үр дүн гарах нь чухал.

Оюутан байхдаа зөвөлгөө өгөх, төгсөөд багш болоод зөвөлгөө өгөхөд ялгаа байна уу?

Намайг оюутан байхад хүмүүс хүний сэтгэлийг л судалж байгаа гэж ойлгодог байснаас зөвөлгөө авдгийг мэддэггүй байсан. Нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөхийн хэрээр сэтгэл судлалын мэргэжил ололттой болж байна. Оюутан байхад дадлага дутагддаг байсан. Хамгийн гол нь онолоо дадлага болгох хэрэгтэй. Бусдаас суралцах, багш нараасаа, бусад сэтгэл судлаачидаасаа, зөвөлгөө авах гэж ирсэн хүмүүсээс ч суралцана.

Зөвөлгөө авахаар ирсэн хүмүүс итгэж ярилцахгүй байх тохиолдол гардаг уу?

Сэтгэл судлаачын мэргэжилын ёс зүй гэж байдаг. Сэтгэл судлаач хүн үйлчилүүлэгчээ ялгаварлан гадуурхах, өөрийх нь зөвшөөрөлгүй хувийн мэдээллийг бусдад тараах нь ёс зүйг зөрчсөн хэрэг болдог. Сэтгэл судлаач хүн мэргэжилийнхээ өмнө ямагт хариуцлага хүлээдэг. Өөрт нь асуудал тохиолдож хандсан болохоор ийм тохиолдол бараг гардаггүй. Сэтгэл зүйн зөвөлгөө авах нь чухал хэрэгтэй гэдгийг ойлгодог болсон байна.

Үнэхээр зөвөлгөө авах шаардлагатай ч өөрөө зөвөлгөө авахыг хүсэхгүй байгаа хүнд яаж туслах вэ?

Хүн өөрөө хүсэхгүй байгаа тохиолдолд ямар ч нэмэргүй. Өөрийгөө засъя, сайжируулъя гэсэн дээр нь суурилж зөвөлгөө өгдөг. Зарим хүмүүс хүүхдээ хүчээр авчирдаг. Хүнд дуртай амттаныг нь өгвөл яаж авах вэ? Дургүй архиар нь шахвал яаж хандах вэ? гэдгийг бодолцох хэрэгтэй.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэл зүйн онцлогыг яаж мэдэх вэ?

Одоо үед авьяас чадварыг тодруулах тестүүд гарсан байна. Ийм оношлогоо хийж мэдэх боломжтой. Манай сургуульд энэ оношлогоог нээлттэй хийж байгаа.

Оншилгоо зөрөх тохиолдол гардаг уу?

Маш олон удаагийн давтамжтай туршилтаар батлагдсан байдаг учир маш ховор тохиолдолд зөрнө. Европт байдаг оношлогооны аргыг Монголд суурилуулах нь хэр зөв бэ? гэдгийг бодох асуудал. Гэхдээ хүн гэдэг нэг л зүйл. Хэрвээ буруу аргаар оншилвол буруу үр дүн гарна. Зуун хувийн яг таарсан оношлогоо гэж байдаггүй.

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
azaa333 (зочин)

Сайхан ярилцлага. Харин бичиг үсгийн алдаан дээрээ маш сайн анхаараарай. Ялангуяа сэтгүүлч болох гэж байгаа хүнд үнэхээр чухал шүү. Алдаа ихтэй болохоор тэрэн дээр нь төвлөрөөд анхаарал сарниад мөн тааламжгүй сэтгэгдэл төрүүлээд бхйа юмаа. Амжилт. Чи чаднаа

Мөнхзаяа

Баярлалаа. Цаашдаа их анхааралтай байх болно.

Зочин (зочин)

Баярлалаа судалж байсан зүйлүүд маань байна Сэтгэл зүйч мэргэжилийг сонгоход их хувь нэмэр боллоо

bilguun (зочин)

сайхан ярилцлага болсон байна баярлалаа багшаа манай муис ийн сэтгэл судлалын тэнхим хамгийн мундаг багш нартай шүү төгсөж байгаа боловсон хүчин нь хүртэл маш чанартай хаана ч гологдхооргүй дөнгөж төгсөж байгаа оюутанд туршлага байхгүй хэдий ч онолын суурь мэдлэгийг хангалттай авсан байдаг.

munhjin (зочин)

муис ын сэтгэл судлалын ангид орход юугаар эеш өгдөг вэ

nene (зочин)

yugaar elseltiin shalgalt ugdgim bol?

дөлгөөн (зочин)

Сайн өайнуу та сэтгэл судлалын тэнхимд элсэхдээ ямар шалгуураар орсон бэ

дөлгөөн (зочин)

еэш юугаар өгөх вэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)